Мэдээ



Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 47 хувьтай байна

2018.10.10

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт энэ оны эхний хагас жилийн байдлаар 47.2 хувьтай байна.

 

Цас орж, явган шуурга шуурна

2018.10.08

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурч хүйтэн байна.

Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй

 

Улсын хэмжээнд ургац хураалтын ажил 50 гаруй хувьтай явагдаж байна

2018.10.05

Аравдугаар сарын 5-ны байдлаар 39.3 мянган га-г ангилан хадаж, нийт 121.1 мянган га-гаас 169.6 мянган тонн үр тариа, 11.9 мянган га-гаас 151 мянган тонн төмс, 7 мянган га-гаас 80.3 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Одоогийн байдлаар үр тарианы 35.5 хувь, төмсний 92 хувь, хүнсний ногооны 85 хувь, тэжээлийн 35 хувь, тосны ургамлын 18 хувийг хурааж авснаар улсын хэмжээнд ургац хураалтын ажил 54 хувьтай явагдаж байна.

 

Хур тунадас, нойтон цасны улмаас налсан үр тариаг богино хугацаанд хаягдал багатай хураан авах боломж бий

2018.09.25

2018 онд улсын хэмжээнд 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн.

 

Намрын ургац хураалт дунджаар 35 орчим хувьтай явагдаж байна

2018.09.21

Есдүгээр сарын 21-ний байдлаар 22,1 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 34,7 мянган га-гаас 54,2 мянган тонн үр тариа, 7,7 мянган га-гаас 103,3 мянган тонн төмс, 4,4 мянган га-гаас 52,7 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 10,2 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 54-60 хувьтай явагдаж байна..

 

Зам даваа хаагдаж, тариа, ногоо цасанд дарагдаж болзошгүй байна

2018.09.17

Маргаашнаас ихэнх нутгаар нойтон цас орж, эрс сэрүүсэх цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдэж байгааг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

 

Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

2018.09.01

Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК, Бүгд Найрамдах Энэтхэг улсын (БНЭУ) Экспортын зээлийн даатгалын корпораци (ECGC Ltd) -тай 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

 

Газар тариалангийн салбарт гаргасан тодорхой шийдвэр, бодлогын дэмжлэгүүдийн үр дүнд тариалалт эрс нэмэгджээ

2018.08.29

2018 оны 8 сарын 24-ний өдөр Улсын ургацын комисс хуралдаж, энэ оны ургацын урьдчилсан балансыг танилцуулж, тус комиссын дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад хандан албан даалгавар өгч, аймаг, орон нутаг, аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан урьд оны зарим тоон мэдээллийг 2018 оны үзүүлэлттэй харьцуулан газар тариалангийн салбарт гарч буй эерэг дүр зургийг харуулъя.

 

2018 оны үр тарианы байдал, хураалтад анхаарах асуудал /Зөвлөмж/

2018.08.24

Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, цэцэглэлтийн үе шатандаа байгаа талбайн хэмжээ нилээд их байгаагийн зэрэгцээ 8 дугаар сар бүхэлдээ хур тундас ихтэй байсны улмаас зарим бүс нутгуудад тариа хэнзлэн ургаж байгаа тул цаашид цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хураалтын ажлыг технологийн дагуу чанартай гүйцэтгэж чадвал буудай, төмсний хэрэгцээгээ дотоодын ургацаас хангах боломж харагдаж байгаа юм.

 

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-д БНХАУ-ын SINOSURE-ын төлөөлөл айлчиллаа.

2018.07.30

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-д БНХАУ-ын Экспортын зээлийн даатгалын корпораци SINOSURE-ийн төлөөлөл 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр айлчилж, уулзалт хийлээ.

 

Ноос болон арьс ширний урамшууллын талаар мэдээлэл

2018.07.12

Монгол Улсын Засгийн 2013 оны 11 дүгээр сарын 30- ны өдрийн 394 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам” шинэчлэн батлагдсан.

 

Хотол олноороо сайхан наадаарай

2018.07.10

 

 

Гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг батлав

2018.07.06

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 03-06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. “Гамшгийн эрсдэлийг бууруулснаар тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор Ази, Номхон далайн орны 50 улс орон, олон улсын байгууллага, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх ухааны, боловсролын зэрэг байгууллагын нийт 3000 гаруй төлөөлөгч оролцож, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг батлан гаргалаа.

 

Малын индексжүүлсэн даатгалын талаар олон улсад танилцууллаа

2018.07.06

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулсан "Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал" 2018 оны 7 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.

 

ДЭЛХИЙН БАНК: Эдийн засаг энэ эрчээрээ сэргэвэл 2019, 2020 онд 6 хувийн өсөлтөө давна

2018.07.06

Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын тайланг өнөөдөр танилцууллаа. Энэ удаагийн тайланг хийхдээ Тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтөд чиглэсэн төсвийн бодлого ба улсын хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах чиглэлээр тухайлан судалгаа явуулжээ.

 

MEFIN-ий улсуудын гамшгийн эрсдэлийг даатгалаар бууруулах талаар явуулж буй сорилт, туршлагын гарын авлага

2018.07.04

Монгол Улсад хуралдаж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал урьдчилан сэргийлэх асуудлыг нийт хэлэлцүүлгийнхээ цөм болгон авч үзэж байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэг томоохон хэсэг нь даатгал болохыг Азийн улсуудын гамшгаас хамгаалах байгууллагууд нэгэнт хүлээн зөвшөөрч, энэ чиглэлээр үнэлгээ дүгнэлт, судалгаа тооцооллын ажлуудыг хийж байна.

 

ЖДҮ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

2018.06.28

МУ-ын Засгийн Газраас хэрэгжүүлэх "ЖДҮ дэмжих хөтөлбөр /2017-2020/" хөтөлбөрийн төслийг Хүнс, ХАА, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас 2 хувилбараар боловсруулсан байна. Та бүхэн танилцаад, хөтөлбөрт оруулах саналаа dolgormaa@mongolchamber.mn хаягаар ирүүлэн хамтран ажиллахыг урьж байна.
Хөтөлбөр
Холбоо барих:
МҮХАҮТ, Бодлого, судалгаа хөгжлийн газар
Утас: (976)11-32916

 

 

Нийт экспортод салбарын эзлэх хувийг 20-30 хувьд хүргэх боломж бий

2018.06.28

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт ажиллах хүчний 53 хувь ажиллаж, ДНБ-ий 30 хувийг үйлдвэрлэдэг ч экспортын орлогын 4-5 хувийг бүрдүүлж байна. Ингээд бодохоор салбарын хувийн хэвшлийн чадавхийг сайжруулах, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, бараа, бүтээгдэхүүнээ экспортод гаргахад чиглэсэн төсөл, хөтөлбөрт хамрагдах хэрэгцээ шаардлага байгаа юм.

 

Газар тариалангийн салбарын багц мэдээлэл: Хаврын тариалалтыг хэвийн явуулах бүхий л боломжоор ханган ажиллалаа

2018.06.27

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс 2018 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд чанар сайтай, шуурхай зохион байгуулах ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллалаа.

 

“Монгол-Оросын Санаачилга 2018”: ЭКСАР-тай хамтран ажиллах боломж

2018.06.09

“Монгол-Оросын Санаачилга 2018” цуврал арга хэмжээ 6 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. 
Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн санаачилгаар “Монгол Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк хоорондын дугуй ширээний гуравдугаар уулзалт” өнөөдөр буюу 6 дугаар сарын 8-ны өдөр  Шангри Ла зочид буудалд боллоо. Тус уулзалтыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, МУ-ын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Газпром банкны Улаанбааатар дахь төлөөлөгчийн газрын дарга В.А.Кислов нар нээж үг хэллээ.

 

"Байгууллагын хөрөнгийн даатгалын андеррайтинг"-ийн сургалтад хамрагдав

2018.05.25

Монголын Даатгалын Холбооны дэргэдэх Монголын Даатгалын Институтээс "Байгууллагын хөрөнгийн даатгалын андеррайтинг"-ийн сургалтыг “Япон Улсын Ердийн даатгалын холбоо” /GIAJ/, “Мицуй Сумитомо” даатгалын компани хамтран 2018 оны 5 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд даатгалын компаниудын мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан бөгөөд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн мэргэжилтнүүд идэвхтэй хамрагдлаа.

 

Экспортын даатгалыг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох зөвлөмж авлаа

2018.06.04

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хамтран хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн нэгдүгээр бүрэлдэхүүн хэсэг болох Худалдааны даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх ажлыг  “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК хариуцаж, Экспортыг даатгалын газрыг байгуулан ажиллаж байгаа билээ.

 

МАЛЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН 2018

2018.05.21

“Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөн 2018 оны 5 дугаар сарын 17-нд Төрийн ордонд боллоо. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, холбогдох яамд, олон улсын байгууллага, үйлдвэрлэгчид, эрдэмтэд, мэргэжилтнүүд зэрэг 150 гаруй төлөөлөгч, манай улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 700 гаруй малчид нийт 850 хүн оролцов.

 

“ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ БА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2018” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2018.05.07

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2 дахь жилдээ “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгийг 5 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа.

 

Богино хугацаат нийлүүлэгчийн зээлийн даатгал гэж юу вэ?

2018.4.23

 

Эргэлтийн хөрөнгийн даатгал гэж юу вэ?

2018.4.23

 

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн ажилтнууд “Газар тариалангийн тогтвортой хөгжил” улсын тариаланчдын зөвлөгөөнд оролцлоо

2018.4.4

Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийн ажилтнууд 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан “Газар тариалангийн тогтвортой хөгжил” тариалынчдын улсын зөвлөгөөнд оролцлоо.

 

“ХӨДӨӨ АЖ АХУЙН ДАВХАР ДААТГАЛ”ХК-ИЙН ХОЛБОГДОХ АЖИЛТНУУД ТӨВ АЙМГИЙН ҮР ТАРИА ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ, ДААТГАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЛАА.

2018.3.26

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Энхтайван тэргүүтэй андеррайтингийн газрын холбогдох ажилтнууд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Төв аймагт зохион байгуулагдсан “Аймгийн үр тариа үйлдвэрлэгчдийн зөвлөлдөх уулзалт”-д оролцож, Андеррайтингийн газрын дарга Т.Оюунбат компанийнхаа хариуцан хэрэгжүүлж буй улаанбуудайн даатгалын бүтээгдэхүүнийхээ талаар танилцууллаа.

 

Г.Наранчулуун: 44 мянган төл хүлээж аваад байна

2018.3.12

Хүйтний эрч суларч, зарим нутгаар нэмэх хэмд шилжсэн ч өвөлжилт хүндэрсэн аймгууд олон байгаа юм байна. Мөн мал төллөлт эхэлж, эхний төлөө зарим аймгийн малчид хүлээж аваад байгаа юм байна. Мал төллөлт, хаваржилтын талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуунаас тодрууллаа.

 

"Даатгалтай тариалан" нэвтрүүлэг

2018.3.3

 

Г.Энхтайван: Монгол Улс Экспортын зээлийн агентлагтай болно

2018.2.27

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайвантай ярилцлаа. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран уул уурхайн бус салбарын ЖДҮ эрхлэгчдийн экспортын чадавхыг бэхжүүлэх болон экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зорилготой төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь “Экспортыг дэмжих төсөл” юм.

 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Малынхаа тоонд биш чанарт анхаарсан бүх санаачилгыг дэмжиж ажиллана

2018.2.15

Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр салбарын аваргуудаа тодруулж урамшуулдаг уламжлалаараа Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, фермер, тариаланчдыг тодруулсан.

 

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

2018.2.14

 

Улсын аварга малчин, тариаланчид тодорлоо

2018.1.31

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, фермер, тариаланчдыг тодорууллаа. Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, таван фермерийн материал ирүүлснийг 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна.

 

Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийн ажилтнууд цусаа хандивлалаа

2018.1.14

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь үйл ажиллагаандаа нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьдог.

 

“Өвөл, хаврыг өнтэй давъя” аян амжилттай хэрэгжиж байна

2017.12.28

Улсын хэмжээнд дутагдалтай байгаа 51 мянган тонн өвс, тэжээлийг ОХУ-аас импортоор оруулж ирэхэд зориулж  нийт 40 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Өвөл, хаврыг өнтэй давъя” арга хэмжээг орон нутагт өрнүүлсээр байна. Малчдад  өөрсдийн амьдарч байгаа сумаасаа өвс, тэжээлээ хямд үнээр худалдан авч, нөөцөө бүрдүүлэх боломжийг олгож байгаа нь аяны зорилго юм.

 

Улсын хэмжээний мал тооллогын ажил эхэллээ

2017.12.11

Жил бүрийн 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд мал тооллогын ажлыг эхлүүлж, өмчийн бүх хэвшлийн мал, тэжээвэр амьтдыг бүрэн хамруулан, улсын  хэмжээгээр газар дээр нэг бүрчлэн тоолдог. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод  хамрагдана.

 

Монголын төр малынхаа эрүүл мэндийг хяналтандаа авах хууль баталлаа

2017.12.08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, уг хуулийн төслийг баталлаа

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь “2017-2018 оны хэрэгцээт стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-ыг зарлаж байна

2017.12.06

2017-2018 ОНД ИМПОРТЛОХ СТРАТЕГИЙН ХҮНСНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Шалгаруулалтын дугаар: СХЭИЗОСШ-201712-06

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь заалт, Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-д заасны дагуу 2017-2018 онд импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо, хэмжээнд багтаан зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

 

ЖДБ-ИЙН САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖ ФОРУМ 2017 АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017.11.24

Монголын Банкны Холбоо (МБХ) нь Европын Холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны Жижиг, Дунд Бизнесийн Зөвлөх үйлчилгээ хөтөлбөртэй хамтран “Жижиг дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүгийн хүртээмж форум 2017” арга хэмжээг “Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хамтын ажиллагаа” сэдэв дор 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00-13:30 цагийн хооронд Бэст Вэстерн Примьер Туушин зочид буудалд амжилттай зохион байгууллаа.

 

Монгол Улсад Даатгалын салбар үүсэж хөгжсөний 83 жилийн ойн байрын мэнд дэвшүүлье!

2017.11.24

 

Нэрлэсэн эрсдэлт улаан буудайн даатгал, даатгуулах эрсдэл, нөхөн төлбөр олголт - 2017

2017.11.23

 

Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 82,1 хувьтай хангасан дүн гарлаа

2017.11.22

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбарынхаа газар, хэлтсийн дарга нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын сахилга, хариуцлагатай холбоотой албан даалгаврын дагуу төрийн албанд өндөр хариуцлагатай, шударга, үр дүн гаргаж  ажилдаа эзэн болж ажиллахыг үүрэг болголоо. Энэ үеэр Сайд Б.Батзориг энэ өвлийг өнтэй давах бэлтгэлийг бүрэн базаах, төрийн ажлыг цалгардуулалгүй хийх чиглэлийг салбарынхаа дарга нарт өгсөн.

 

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжинэ

2017.11.15

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн-ийг хүлээн авч уулзлаа

 

Экспортыг дэмжих төслийн хүрээнд Олон улсын зөвлөх ноён Андреас Клазен ирж ажиллалаа

2017.11.11

Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн Ассосиацийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Экспортыг дэмжих төсөл”-ийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг “Экспортын даатгалын бүтээгдэхүүн боловсруулах” ажлын хүрээнд  “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Экспортын даатгалын газар зорилтот ажлуудыг хийж эхлээд байгаа билээ.

 

“KAZAKHEXPORT” ЭКСПОРТЫН ДААТГАЛЫН КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2017.11.01

Монгол, БНКазУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилго бүхий “Монгол, Казахстаны бизнес уулзалт” өнөөдөр /2017.11.01/ боллоо.
МҮХАҮТ, “Казах Инвест” хамтран хоёр дахь жилдээ болж буй энэхүү арга хэмжээнд БНКазУ-ын эрчим хүч, хоол хүнс, газар тариалан болон машин механизм, тоног төхөөрөмж, эрчим хүч, барилга, эм, сав баглаа боодлын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 15 аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан юм.

 

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-аас Бернийн холбооны чуулга уулзалтанд оролцлоо

2017.10.07

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь Бернийн холбоонд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ажиглагч гишүүний статустай болж, түүнд дагалдах холбогдох эрхүүдийг олж аваад байгаа билээ. Энэ хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд Серби улсын Белград хотод болсон Бернийн холбооны гишүүн байгууллагуудын уулзалтанд манай компанийн Экспортын даатгалын газрын төлөөлөл оролцон, компани болон Дэлхийн банк, Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн талаар танилцуулга хийлээ.

 

Экспортын даатгалын газрын ажилтнууд худалдааны санхүүжилтын сургалтанд хамрагдлаа

2017.10.04

МУ-ын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагаатайгаар хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн хүрээнд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Экспортын даатгалын газрын холбогдох ажилтнууд Банк, Санхүүгийн Академи, БНЧУ-ын Олон улсын худалдааны тэнхимээс хамтран зохион байгуулсан “Төлбөр, төлбөрийн аюулгүй байдал, санхүүжилтийн арга хэрэгслүүд” сэдэвтэй Худалдааны санхүүжилтийн тухай 3 хоногийн сургалтанд амжилттай хамрагдлаа.

 

Одоогийн байдлаар малчдын түвшинд 471.0 мянган тн өвс бэлтгэжээ

2017.09.26

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд  “Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 01 албан даалгаврыг гарган  орон нутагт хүргүүлснээр  аймгууд өөрсдийн онцлогт тохируулан төлөвлөгөө, албан даалгавар гарган нийт сумдад хүргүүлэн хэрэгжүүлж байна. 

 

“Намрын ногоон өдрүүд -2017” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 19-25-ны өдрүүдэд болно

2017.09.15

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 19-25-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна. 

 

ЖДҮ-ийн бодлого, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэхээр Азийн 9 орны төлөөлөл оролцсон семинар эхэллээ

2017.09.14

ХХААХҮЯ, Азийн Хөгжлийн Банкны Институт хамтран “ЖДҮ-ийг дэлхийн үнэ цэнийн сүлжээ болгон нэгтгэх: Эрсдэл, сорилт ба боломжууд” сэдэвт олон улсын семинарыг өнөөдөр/2017.09.14/ зохион байгуулж байна.  

 

Нэгжээс хураан авах ургацын хэмжээ эрс буурах магадлалтай байна

2017.08.09

Улсын онцгой комисс өнөөдөр /2017.08.03/ өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хуралдлаа. Энэхүү хуралдааны эхэнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн зуншлаг, ургацын байдал, отор нүүдэл, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар мэдээлэлэл хийв. 

 

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үүрэг даалгавар өглөө

2017.07.29

Хүнс хөдөө аж  ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас  2017 оны хаврын тариалалтыг 5-р сарын 03-наас эхлүүлж, нийтдээ 517,4 мянган га-д тариалалт хийгээд байна. Үүнээс үр тариа 391,6 мянган га-д, улаан буудай 366,9 мянган га-д, төмс 14,6 мянган га-д, хүнсний ногоо 7,2 мянган га-д, тосны ургамал 75,9 мянган га-д, тэжээлийн ургамал 25,7 мянган га-д, эмийн ургамал 1,9 мянган га-д, жимс жимсгэнэ 287,1 га-д тус тус тариалсан байна. 

 

Улаанбуудайн даатгалын борлуулалтыг дэмжихээр хөдөө орон нутагт томилолтоор ажиллалаа

2017.07.06

Улаан буудайн тариалалт эхэлсэнтэй холбогдуулан “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн холбогдох ажилтангууд 2017 оны 07 дугаар сарын 02- 06-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан хот, Хонгор сум, Төв аймгийн Жаргалант сумдад томилолтоор ажиллаад ирлээ.  

 

Улаанбуудайн даатгалын борлуулалтыг дэмжихээр хөдөө орон нутагт ажилласан тухай

2017.06.28

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн холбогдох ажилтнууд улаан буудайн даатгалын борлуулалтыг дэмжих, бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх, үр тариалсан талбайг даатгах зорилгоор 2017 оны 06 дугаар сарын 16-аас 26-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хот, Дархан-Уул аймгийн Дархан хот, Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур, Хушаат, Орхонтуул, Булган аймгийн Хутаг-Өндөр, Төв аймгийн Жаргалант, Угтаал, Эрдэнэсант зэрэг сумдад томилолтоор ажиллалаа.  

 

“Монгол улсын үр тариа, улаанбуудай, тэжээлийн ургамлын нутагшсан элит болон сортын үр үржүүлэх тусгай зөвшөөрөл олгох” арга хэмжээнд оролцлоо

2017.06.18

Хүнс, хөдөө аж ахуйн яам, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хамтран Дархан-Уул аймгийн Дархан хотод “Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн”-д 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр эрх бүхий газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулсан “Монгол улсын үр тариа, улаанбуудай, тэжээлийн ургамлын нутагшсан элит болон сортын үр үржүүлэх тусгай зөвшөөрөл олгох” арга хэмжээнд...  

 

“ХӨДӨӨ АЖ АХУЙН ДАВХАР ДААТГАЛ” ХК-ААС “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-Т ОРОЛЦЛОО

2017.06.08

Сангийн яам, Төрийн банк, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газраас Сүхбаатарын талбай дээр 2017 оны 6 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн холбогдох ажилтнууд оролцлоо.  

 

ЭКСПОРТЫН ДААТГАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ЗОРИЛГООР ЗОРИЛТОТ АЖЛУУДЫГ ХИЙЖ БАЙНА

2017.05.31

Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн Ассосиацийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Экспортыг дэмжих төсөл”-ийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг “Экспортын даатгалын бүтээгдэхүүн боловсруулах” ажлын хүрээнд  “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Экспортын даатгалын газар зорилтот ажлуудыг хийж эхлээд байгаа билээ.  

 

“ХӨДӨӨ АЖ АХУЙН ДАВХАР ДААТГАЛ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ МАЛЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО

2017.05.27

ХХААХҮЯ-наас 2017 оны тавдугаар сарын 26, 27-нд Төрийн ордонд зохион байгуулсан Малчдын улсын зөвлөгөөнд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийг төлөөлж компанийн гүйцэтгэх захирал Г.Энхтайван “Малын индексжүүлсэн даатгал” сэдвээр илтгэл тавьлаа. Зөвлөгөөнд 800 гаруй  малчин, фермерүүдийн төлөөлөл оролцсон юм.  

“Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

2017.05.12

Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа.  

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2017.05.10

  1. “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтийг сум бүрээр шинэчлэн тогтоох судалгааны ажлыг гүйцэтгүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон эрх бүхий этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Тариаланчдын улсын зөвлөгөөн-2017

2017.04.17

 

Хаврын тариалалт- 2017

2017.04.17

2017 онд улсын хэмжээгээр 381.6 мянган га-д үр тариа, үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай тариалалт хийж, 498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тоныг хураан авах зорилтыг дэвшүүлэн 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж, иргэн тариалахаар тариаланчид бэлтгэлээ хангаж байна. 

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн төлөөлөл 2017 оны тариаланчдын улсын зөвлөгөөнд оролцлоо

2017.04.17

Тариаланчдын улсын зөвлөгөөн 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр Шангрила зочид буудлын хурлын танхимд боллоо.

Тус зөвлөгөөнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж, 21 аймаг, нийслэлийн 500 гаруй тариаланч оролцож, 2017 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, технологийн талаар санал солилцсон юм.

ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2017 ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017.04.10

"Хөдөө аж ахуйн давхар даатгал" ХК-аас "Төрийн өмчийн менежмент, нийгмийн хариуцлага -2017 өдөрлөгт оролцлоо. Энэхүү өдөрлөг нь Тэнгэр Плаза -д 2017 оны 4 сарын 7, 8-д болсон бөгөөд төрийн өмчийн байгууллагууд болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зарим нэг төлөөлөл оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулсан юм. 

Төрийн Өмчийн Менежмент Нийгмийн Хариуцлага - 2017

2017.04.05

 

Төрийн Өмчийн Менежмент Нийгмийн Хариуцлага - 2017

2017.04.05

Улсын хэмжээнд мал төллөлт 7.3 хувьтай байна

2017.03.29

Мал төллөлт  үргэлжилж байна. Тодруулбал гуравдугаар сарын  27-ны байдлаар улсын хэмжээнд мал төллөлт  7.3 хувьтай  буюу 1.8 сая хээлтэгч төллөжээ. Энэ нь өмнөх  долоо хоногтой харьцуулахад 968.0 мянгаар нэмэгдсэн гэсэн үг юм. Мөн  1.7 сая төл буюу гарсан төлийн 93.0 хувь нь бойжиж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯам

Уул уурхайн бус салбарын ЖДҮ эрхлэгчдэд Экспортыг дэмжих төслөөс дэмжлэг үзүүлнэ

2017.03.25

Засгийн газар, Дэлхийн банктай хамтран “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж эхлүүллээ. Энэхүү төсөл нь Монгол Улсын экспортын нэр төрлийг өргөжүүлэх, эдийн засгийг солонгоруулахад чиглэж буй. Ингэхдээ уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Жижиг дунд үйлдвэр /ЖДҮ/ эрхлэгчдийн экспортыг дэмжих, бүтээгдэхүүнийх нь өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн олон ажил хийгдэнэ.

"Экспортыг дэмжих төсөл"-ийн нээлт болно

2017.03.23

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх “ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ийн нээлтийн арга хэмжээг Сангийн яам, Дэлхийн банктай хамтран 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 15:00 цагаас “Шангрила” зочид буудлын хүндэтгэлийн танхимд зохион байгуулах гэж байна.

Улсын хэмжээнд нийт 26.2 сая мал төллөнө

2017.03.14

Мал төллөлт болоод өвөлжилт, хаваржилтийн нөхцөл байдлын талаар /2017.03.10/ ХХААХҮЯ-ны  МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш  мэдээлэл хийлээ.  Улсын хэмжээнд  нийт  26.2 сая эх мал тоологдсон. Тодруулбал,  ингэ 122.6 мянга, гүү 1.1 сая, үнээ 2.7 сая, эм хонь 12.4 сая, эм ямаа 10.9 сая байна.  Мал төллөлт эхэлж одоогийн байдлаар нийт хээлтэгчийн 1.0 хувь буюу  257.9 мянган хээлтэгч төллөж 256.5 мянган төл буюу гарсан төлийн 98.4 хувь нь бойжиж байна.

ХБНГУ болон Швейцарийн холбооны улсад томилолтоор ажиллалаа

2017.03.07

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Бизнес хөгжил, төслийн газрын дарга Б.Батбаяр, Андеррайтингийн газрын дарга Т.Оюунбат нар Швейцарийн Холбооны улсын Цюрих хотод байрлах Целсиус Про цаг агаарын даатгалын зуучлагч компани болон СКОР, Катар Ре олон улсын давхар даатгалын компаниуд, ХБНГУ-д байрлах Ханновер Ре олон улсын давхар даатгалын компанид 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд албан томилолтоор ажиллалаа.

Сар шинийн мэндчилгээ

2017.02.27

  

Малын индексжүүлсэн даатгалын борлуулалт эхэллээ

2017.02.13

Малын индексжүүлсэн даатгалын 2017 оны борлуулалт 2 дугаар сарын 01-нээс даатгалын зуучлагч банкууд буюу ХААН БАНК, Төрийн банкны салбаруудаар хийгдэж эхэллээ.

“ХӨДӨӨ АЖ АХУЙН ДАВХАР ДААТГАЛ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2017.02.13

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал 2017 оны 01-р сарын 27-ны өдөр боллоо. Энэхүү хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороодыг байгуулж, холбогдох гишүүдийг томилон, компанийн Алдагдлаас хамгаалах сангийн хөрөнгийг нэмэгдүүлэхийг зөвшөөрч, 2017 оны бизнес төлөвлөгөөг батлахын зэрэгцээ Малын индексжүүлсэн даатгалын гэрээний загварыг баталлаа.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2017.02.10
  1. “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь 2016 оны компанийн санхүүгийн тайландаа олон улсын нэр хүнд бүхий байгууллагаар аудит хийлгэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон эрх бүхий этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.


Даатгалын хуулиудыг шинэчлэх асуудлаар ажлын хэсэгт зөвлөмж хүргүүлнэ

2017.02.07

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам болон Монголын даатгагчдын холбоо хамтран “Даатгалын салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, даатгалын зах зээлийг хөгжүүлэх” сэдэвт хоёр өдрийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

МУ-ын сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК –ийн үйл ажиллагаатай танилцлаа

2017.01.16


Сангийн сайд Б.Чойжилсүрэн харъяа байгууллагуудынхаа ажил байдлын явцтай танилцах төлөвлөгөөт ажлынхаа хүрээнд 01 дүгээр сарын 16-ны өдөр “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзалт хийлээ.

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2016.12.07

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:                                          2016.12.07

Тендер шалгаруулалтын нэр:      Оффисын байр түрээслэх үйлчилгээ

СКОР олон улсын давхар даатгалын компанитай давхар даатгалын гэрээ байгууллаа

2016.09.10



Улаан буудайн урьдчилсан ургац тогтоолт хийлээ

2016.09.06

2016 оны 8-р сарын 25-ны өдөр улаан буудайн урьдчилсан ургац тогтоолтыг хохирол үнэлгээний зааврын дагуу “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК даатгалын компанитай хамтран хийлээ.

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн төлөөлөл Л.Лойдс-ийн Сингапур дахь суурин төлөөлөгчийн газарт айлчиллаа

2016.08.05

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Бизнес хөгжил, төслийн газрын дарга Б.Батбаяр, Андеррайтингийн газрын дарга Т.Оюунбат, Төслийн менежер Ц.Батмөнх нар 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд Сингапур улсад байрлах Л.Лойдс-ын суурин төлөөлөгийн газар очиж, холбогдох хүмүүстэй уулзаж, компанийн үйл ажиллагааг сурталчлан, цаашид хамтарч ажиллах асуудлаар санал бодлоо солилцлоо.

Улаан буудайн даатгалын анхны гэрээг байгууллаа

2016.07.09

2016 оны 06-р сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын даатгуулагчийн улаан буудай тариалсан 250 га орчим талбайг даатгалд хамруулж, улаан буудайн даатгалын анхны гэрээг байгууллаа. Энэ нь хөдөө аж ахуйн салбарыг даатгалд хамруулах анхны алхам болж, цаашдын тариалангийн даатгалын бүтээгдэхүүн гаргахад ач холбогдолтой юм.

МИД болон компанийн үйл ажиллагааг малчдад танилцууллаа

2016.07.06

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Б.Даажамба тэргүүтэй холбогдох ажилтнууд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 27-ны өдрүүдэд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдад ажиллалаа.

Томилолтын үеэр орон нутгийн удирдлагууд болон малчин иргэдэд компанийн үйл ажиллагааг сурталчилан таниулж, аймгуудаарх МИД-ын борлуулалтын үйл ажиллагаатай танилцан борлуулалтын үйл ажиллагааг идэвхжүүлж, оролцогч даатгалын компанийн салбар нэгжийн удирдлагууд болон даатгалын төлөөлөгчид, малчидтай санал бодлоо солилцож, зөвлөгөө өгч ажиллав.

Улаан буудайн соёололтын байдалтай танилцлаа

2016.06.20

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК, борлуулалт хийх эрх авсан даатгалын компаниудийн холбогдох мэргэжилтнүүд болон агрономч нар Сэлэнгэ аймаг, Төв аймгийн зарим сумдын даатгуулахаар хүссэн тариалан эрхлэгчдийн улаан буудай тариалсан тариан талбай дээр очиж, даатгах эсэх шийдвэр гаргах зорилгоор соёололттой танилцлаа.

Малын Индексжүүлсэн Даатгалын 2015-2016 оны нөхөн төлбөр

2016.06.20

2015 онд малаа даатгуулсан 10317 малчин өрхөөс Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймгуудын нийт 61 сумын 3133 малчин өрхөд 413,638,948.38 төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоор байна.

Малын индексжүүлсэн даатгалын борлуулалт үргэлжилж байна

2016.04.27

Малчдыг 12-6 дугаар сарын хооронд зуд турхан, хаврын хавсарга гэх мэт байгалийн аливаа үзэгдэл, чоно малын хулгай зэргээс болж мал сүргээ алдан, эдийн засгийн хохирол амсахаас хамгаалах даатгал бол та бидний сайн мэдэх малын даатгал буюу “Малын индексжүүлсэн даатгал” билээ.