НҮҮР ХУУДАС

Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

2018.09.01

Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК, Бүгд Найрамдах Энэтхэг улсын (БНЭУ) Экспортын зээлийн даатгалын корпораци (ECGC Ltd) -тай 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

 

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-д БНХАУ-ын SINOSURE-ын төлөөлөл айлчиллаа.

2018.07.30

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-д БНХАУ-ын Экспортын зээлийн даатгалын корпораци SINOSURE-ийн төлөөлөл 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр айлчилж, уулзалт хийлээ.

 

“Монгол-Оросын Санаачилга 2018”: ЭКСАР-тай хамтран ажиллах боломж

2018.06.09

“Монгол-Оросын Санаачилга 2018” цуврал арга хэмжээ 6 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн санаачилгаар “Монгол Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк хоорондын дугуй ширээний гуравдугаар уулзалт” өнөөдөр буюу 6 дугаар сарын 8-ны өдөр Шангри Ла зочид буудалд боллоо. Тус уулзалтыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, МУ-ын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Газпром банкны Улаанбааатар дахь төлөөлөгчийн газрын дарга В.А.Кислов нар нээж үг хэллээ.

 

Экспортын даатгалыг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох зөвлөмж авлаа

2018.06.04

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хамтран хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн нэгдүгээр бүрэлдэхүүн хэсэг болох Худалдааны даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх ажлыг  “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК хариуцаж, Экспортыг даатгалын газрыг байгуулан ажиллаж байгаа билээ.

 

Худалдааны зээлийн даатгал гэж юу вэ?

2018.05.23

Файлыг энд дарж татаж авна уу.

 

Худалдааны зээлийн даатгал

2018.05.16

 

Худалдааны зээлийн даатгалын танилцуулга брошур

2018.05.09

 

 

Богино хугацаат нийлүүлэгчийн зээлийн даатгал гэж юу вэ?

2018.4.23

 

Эргэлтийн хөрөнгийн даатгал гэж юу вэ?

2018.4.23

 

Г.Энхтайван: Монгол Улс Экспортын зээлийн агентлагтай болно

2018.2.27

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайвантай ярилцлаа. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран уул уурхайн бус салбарын ЖДҮ эрхлэгчдийн экспортын чадавхыг бэхжүүлэх болон экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зорилготой төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь “Экспортыг дэмжих төсөл” юм.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь “2017-2018 оны хэрэгцээт стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-ыг зарлаж байна

2017.12.06

2017-2018 ОНД ИМПОРТЛОХ СТРАТЕГИЙН ХҮНСНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Шалгаруулалтын дугаар: СХЭИЗОСШ-201712-06

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь заалт, Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-д заасны дагуу 2017-2018 онд импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо, хэмжээнд багтаан зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

 

ЖДБ-ИЙН САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖ ФОРУМ 2017 АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017.11.24

Монголын Банкны Холбоо (МБХ) нь Европын Холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны Жижиг, Дунд Бизнесийн Зөвлөх үйлчилгээ хөтөлбөртэй хамтран “Жижиг дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүгийн хүртээмж форум 2017” арга хэмжээг “Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хамтын ажиллагаа” сэдэв дор 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00-13:30 цагийн хооронд Бэст Вэстерн Примьер Туушин зочид буудалд амжилттай зохион байгууллаа.

 

Экспортыг дэмжих төслийн хүрээнд Олон улсын зөвлөх ноён Андреас Клазен ирж ажиллалаа

2017.11.11

Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн Ассосиацийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Экспортыг дэмжих төсөл”-ийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг “Экспортын даатгалын бүтээгдэхүүн боловсруулах” ажлын хүрээнд  “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Экспортын даатгалын газар зорилтот ажлуудыг хийж эхлээд байгаа билээ.

 

“KAZAKHEXPORT” ЭКСПОРТЫН ДААТГАЛЫН КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2017.11.01

Монгол, БНКазУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилго бүхий “Монгол, Казахстаны бизнес уулзалт” өнөөдөр /2017.11.01/ боллоо.
МҮХАҮТ, “Казах Инвест” хамтран хоёр дахь жилдээ болж буй энэхүү арга хэмжээнд БНКазУ-ын эрчим хүч, хоол хүнс, газар тариалан болон машин механизм, тоног төхөөрөмж, эрчим хүч, барилга, эм, сав баглаа боодлын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 15 аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан юм.

 

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-аас Бернийн холбооны чуулга уулзалтанд оролцлоо

2017.10.07

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь Бернийн холбоонд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ажиглагч гишүүний статустай болж, түүнд дагалдах холбогдох эрхүүдийг олж аваад байгаа билээ. Энэ хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд Серби улсын Белград хотод болсон Бернийн холбооны гишүүн байгууллагуудын уулзалтанд манай компанийн Экспортын даатгалын газрын төлөөлөл оролцон, компани болон Дэлхийн банк, Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн талаар танилцуулга хийлээ.

 

Экспортын даатгалын газрын ажилтнууд худалдааны санхүүжилтын сургалтанд хамрагдлаа

2017.10.04

МУ-ын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагаатайгаар хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн хүрээнд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Экспортын даатгалын газрын холбогдох ажилтнууд Банк, Санхүүгийн Академи, БНЧУ-ын Олон улсын худалдааны тэнхимээс хамтран зохион байгуулсан “Төлбөр, төлбөрийн аюулгүй байдал, санхүүжилтийн арга хэрэгслүүд” сэдэвтэй Худалдааны санхүүжилтийн тухай 3 хоногийн сургалтанд амжилттай хамрагдлаа.

 

ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГТ ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАНИЛЦУУЛЖ, ЦААШДЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭВ.

2017.09.29

Дэлхийн банкнаас Экспортыг дэмжих төслийг хариуцан ажиллаж байгаа Төслийн удирдагч хатагтай Улле Лохмусын ахалсан Ажлын хэсэг 2017 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 5-ны хооронд Экспортыг дэмжих төслийн хэрэгжилттэй танилцаж, зөвлөмж чиглэл өгөхөөр Монгол Улсад ажиллаж байна. 

 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд, ажилтнуудтай уулзаж чиглэл, зөвлөмж өгөв.

2017.09.19

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн захирал Б.Нямаагийн өгсөн чиглэлийн дагуу Экспортыг дэмжих Төслийг хэрэгжүүлэх нэгж, төслийг хэрэгжүүлэгч байгууллага, хариуцсан ажилтнуудад зориулсан төслийн хэрэгжилтийн явцын талаар нэгдсэн мэдээллээр хангах, төслийн үйл ажиллагаанд мөрдөж буй санхүү, худалдан авалт, хяналт-шинжилгээний заавар, журмыг дэлгэрэнгүй танилцуулах арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулав.

 

ЭКСАР Монгол улсад оросын халуун ногоо, хоол амтлагч бүтээгдэхүүн нийлүүлэхийг дэмжлээ

2017.07.21

ОХУ-ын экспортын төв групп /EXIAR/ бараа нийлүүлэгч “Приправка.РУ” ХХК-тай 42 мянган ам долларын худалдааны даатгалын гэрээнд гарын үсэг зурлаа. Тус гэрээ нь жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг салбарын экспортлогчид шинэ зах зээлд гарах болон хуурай амтлагч, халуун ногоог Монголын худалдан авагчид урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэйгээр нийлүүлэхээр болсон байна.

 

Эсгий гутлын экспортын хэмжээ жил бүр нэмэгдэж байна

2017.06.10

Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийн Экспортын даатгалын мэргэжилтнүүд экспортын даатгалын бүтээгдэхүүнийг боловсруулах зорилгоор эхний ээлжинд зах зээдийн орчны судалгаа шинжилгээ хийж, зах зээлд оролцогчид буюу экспортын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад Сэлэнгэ аймгийн шилдэг аж ахуйн нэгж болох “Шилмэл эсгий” ХХК-ийн төлөөлөлтэй уулзсан юм.

 

Экспортын даатгалын бүтээгдэхүүн боловсруулах зорилгоор зорилтот ажлуудыг хийж байна

2017.05.31

Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн Ассосиацийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Экспортыг дэмжих төсөл”-ийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг “Экспортын даатгалын бүтээгдэхүүн боловсруулах” ажлын хүрээнд  “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Экспортын даатгалын газар зорилтот ажлуудыг хийж эхлээд байгаа билээ.  

 

Ноосон зангилаа дундын хоршоо экспортын даатгалыг дэмжинэ

2017.05.27

Нидерландын вант улсын PUM байгууллагын олон улсын зөвлөх Jaap Schuitemaker болон Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийн Экспортын даатгалын газрын мэргэжилтнүүд 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ноосон зангилаа дундын хоршоо компанийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

 

“Эко-Эрдэнэ”ХХК-ийн удирдлагатай уулзлаа

2017.05.25

“Эко-Эрдэнэ” ХХК-нийн  захирал Б.Билгээтэй  2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Экспортын даатгалын бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа хийх ажлын хүрээнд уулзалт хийв.  

 

Мах махан бүтээгдэхүүний экспорт эрсдэл өндөртэй бизнес

2017.05.24

“Завхан хүнс-Групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхболдтой  2017 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Экспортын худалдааны даатгалын бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа хийх ажлын хүрээнд манай компанийн зүгээс тавьсан хүсэлтийн дагуу уулзалт хийв.  

 

Монголын махны холбооны төлөөлөлтэй уулзлаа

2017.05.20

Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийн удирдлага болон мэргэжилтнүүд Монголын Махны холбооны гүйцэтгэх захирал, ноён Б.Очирбаттай 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр уулзалт зохион байгууллаа.  

 

Монголын жимс жимсгэний үндэсний холбооны төлөөлөлтэй уулзлаа

2017.05.18

Монголын жимс жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн зүгээс тавьсан хүсэлтийн дагуу Бизнес хөгжил, төслийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.  

 

“Үйлдвэржилтийн 21:100 хөтөлбөр” хэлэлцүүлэгт оролцов

2017.05.17

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан “Үйлдвэржилтийн 21:100 хөтөлбөр”-ийг боловсруулах ажлын хүрээнд Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гишүүд, төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцүүлэгт Экспортын даатгалын газрын мэргэжилтнүүд оролцлоо.  

 

Монголын Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзав

2017.05.16

Монголын Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн, ноён Б.Ганбат 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Экспортын даатгалын газрын дарга Б.Батбаяр, эрсдэлийн шинжээч Г.Мөнхсувд, маркетингийн менежер Б.Азжаргал нарын төлөөллийг хүлээн авч уулзав.  

 

Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны удирдлагатай уулзалт зохион байгууллаа

2017.05.15

Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал, ноён Т.Баярсайхан 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10:30-12:30 цагт “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн зүгээс тавьсан хүсэлтийн дагуу Бизнесийн хөгжил, төслийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.  

 

Худалдааны зээлийн даатгалын тухай ерөнхий ойлголт олгох сургалтын тайлан Нидерландын вант улс, Гааг хот 19/04/2017 - 23/04/2017

2017.04.23

Экспортыг дэмжих төслийн дэд бүрэлдэхүүн хэсэг 1.1-т заасан "Хөдөө аж ахуйн давхар даатгал" ХК-ийн ажилчдын чадавхыг бэхжүүлэх, мэдлэг олгох ажлын хүрээнд STECIS худалдааны зээлийн даатгал, баталгааны академиас Нидерландын вант улсын Гааг хотод зохион байгуулагдсан 'Худалдааны зээлийн даатгалын тухай ерөнхий ойлголт олгох сургалт'-нд... 

 

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” компани Бернийн холбоонд зочин статустай боллоо

2017.04.20

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бараа бүтээгдэхүүнээ гадаадын зах зээл дээр экспортлоход дэмжлэг үзүүлэх, гадаад худалдааг хөгжүүлэх зорилготой Монгол улсын засгийн газар, Дэлхийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн хүрээнд экспортыг даатгалын бүтээгдэхүүн боловсруулахтай холбогдох ажлуудыг хариуцан ажиллаж байгаа билээ.  

 

Монголын экспортын нөхцөл байдал ба экспортын даатгалын хэрэгцээ

2017.04.01

"Хөдөө аж ахуйн давхар даатгал" ХК Экспортыг дэмжих төслийн хүрээнд Экспортын даатгалын бүтээгдэхүүн боловсруулах, зах зээлд нийлүүлэх ажлыг хариуцан хэрэгжүүлж байгаа билээ.

Уул уурхайн бус салбарын ЖДҮ эрхлэгчдэд Экспортыг дэмжих төслөөс дэмжлэг үзүүлнэ

2017.03.25

Засгийн газар, Дэлхийн банктай хамтран “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж эхлүүллээ. Энэхүү төсөл нь Монгол Улсын экспортын нэр төрлийг өргөжүүлэх, эдийн засгийг солонгоруулахад чиглэж буй. Ингэхдээ уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Жижиг дунд үйлдвэр /ЖДҮ/ эрхлэгчдийн экспортыг дэмжих, бүтээгдэхүүнийх нь өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн олон ажил хийгдэнэ.

"Экспортыг дэмжих төсөл"-ийн нээлт болно

2017.03.23

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх “ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ийн нээлтийн арга хэмжээг Сангийн яам, Дэлхийн банктай хамтран 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 15:00 цагаас “Шангрила” зочид буудлын хүндэтгэлийн танхимд зохион байгуулах гэж байна.

 

 


ХААДД  |  ТӨСЛИЙН ТУХАЙ  | ЭКСПОРТЫН ДААТГАЛ  | ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ

Хаяг: Business Tower, 20 давхар Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Чингисийн өргөн чөлөө,
10 Б байр, (14251) Улаанбаатар хот, Монгол улс
Утас:(+976) 75770002 Факс:(+976) 75770003