Хөдөө Аж Ахуйн Давхар Даатгал ХК

Компаний тухай

Монгол улсын  засгийн  газар  мал  аж  ахуйг эрсдэлээс хамгаалах шинэ тогтолцоог бий болгохоор 2005 оноос Дэлхийн банктай хамтран  Малын индексжүүлсэн даатгал төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд малчин ард иргэдэд ашиг тусаа өгсөн үр өгөөжтэй ажил хэрэг болж, олны талархлыг хүлээсэн.

Үндсэн Зорилго

Даатгагч, даатгуулагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн, зах зээлд өрсөлдөх чадвартай  давхар  даатгалын  бүтээгдэхүүнийг  санал  болгон, худалдах замаар   оролцогч   талуудын   нийтлэг  эрх  ашгийг    хамгаалж,   хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн үнэ цэнийг өсгөхөд оршино.

ХААДД-н Зорилт
  • Малчдын амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоог боловсронгуй болгоно.
  • Монгол Улсын давхар даатгалын чиг хандлагыг тодорхойлогч компани байна.
  • Дотоодын давхар даатгалын санхүүгийн чадавхийг бэхжүүлнэ.
  • Даатгалын зах зээлд тогтвортой оршин тогтнож, байгууллагын санхүүгийн тогтвортой өсөлтийг хангаж ажиллана.
  • Олон улсын давхар даатгагчдын гүүр болж, олон улс дахь бизнесийн харилцаагаа өргөжүүлнэ.
  • Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хөдөө аж ахуйн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай хүргэнэ.
  • Даатгалын чадварлаг боловсон хүчинг бэлтгэнэ.

Бидний харилцагчдын төлөөлөлүүд